Sunday 31 August 2008

УБ

УБ-д ирээд нэжгээд хонолоо, нэг л сонин гэчихвэл нүгэл гэх байх даа, хаана төрж өсчихөөд юу донгосоод байгаа юм гэж загнуулах биз улсуудад. Би уг нь хар багаасаа халхын хавтгайгаар хэрэн тэнэж хошуу тамгын газруудыг барах шахсан тул хээрээр гэр хийж хэцээр дэр хийх нь юу юм гэхдээ шинэ газар дасахдаа дадмаг, маневрлаг гэж өөрийгөө онгироогоод байсансан ...

Хүн болж төрөөд хорь нэлээд наслахдаа хамгийн удаандаа УБ-т тогтвор суурьшилтай долоон жил болсоноос бусад газарт 5 жил, 4 жил, 3 жил, 1 жил, хэдэн сар гээд дандаа л хэрэн хэсэж явсан нүүдэлчин юм байна уг нь, 10 жилд 7 анги хамт олон дамжиж тэнэсэн байх юм. Тэгчихээд нөгөө ямарч нөхцөлд дадмаг хүн чинь гэртээ ирсэнээ одоо Шанхай буцах юмсан ч гэх шиг юу вэ тэ? Гэхдээ УБ-т тайван бус байнаа, гарч явахаар л нервтэж орж ирээд байхаар сүүлдээ гарахыг ч хүсэхээ байлаа, хаана ч явсан нэг л бачимдуу, зөрж өнгөрөх хүн ч зандарч загнаад, хэдэрлэж хэмлэлдэх юм бол цохиод авах нь уу гэмээр, аймаар, юм худалдаж авахдаа загнуулахаасаа эмээгээд худлаа томорч дугардаг болоод байна шд, ном журмаар бүтэх юм ховор, тэрний энэний танил нүүрний арьс л эмблем болно ... за яахав тэгсгээд хэдэн сарын дараа найран дундаа найзлаад түс тас хөөе хөгшөөн өвгөөн (энэ үгнүүдэд хөгширчөөд ч дасахгүй байхаа) нөгөө юуг яачихаач хө (энэ хө уул нь ярианы аясыг асар зөөлрүүлдэг юм шиг байгаан) гэж мэгээд малтийгаад явах байхдаа. Одоохондоо паниктаж гүйгээд ёстой л нөгөө эрэгний мухраас төрөө юу чи гэж зэмлүүлэх болоод байна. Хэдий ийм ч УБ бас өөрчлөгдөх ёстой болсон шиг, Күйзагийн “би шинэ УБ-т хайртай” билүү тэр шоуг л байнга хийж баймаар байна шүү гсн.

GODFATHER

Saturday 23 August 2008

Тамир үгүй

Хэдэн жил өвс идэж суусаар ... ахаа... миний бяр дуусчиж ... мульт ундааг онгойлгож хүчирсэнгүй ... Тамир үгүй болж гэснээс Тамир гэдэг ус уусан, 400 билүү 500 төгрөг байсан. Юмны үнэ дэлбэ үсэрчижээ, их баяртай байгаа, би наймаа хийхээр мөрөөдөе л дөө, юу ч ацарж зарсан хуу баяжих нигуртай байна. Манай монголд юм бүхэн үнэтэй, чөлөөтэй, хүссэнээ хийхэд нээлттэй, их сайхан болжээ. Би одоогоор лааз дэвсэлж өшиглөж элдэвлэж байгаа юм, тэр хоорондоо бодож байна л даа, ерөөсөө хувийн юм эрхлэе, модтой чихэр, дирол, гаа эдэр бөөндөж аваад сарын дараа зарчихъя, үнэ нь хэд нугарна даа, хар пиадал болноо, юухэн байхав ... эсүл кондуктор болдог ч юм билүү, 400, 400-р цүнхрүүгээ юүлээд л. Болкү бол төрийн алба ч аштайхан л даа, өдөржин улсуудад албин жилбэн зангаа зоргоороо гайхуулангаа жаал жуул юм завшчихна.
Хөдөлбөл хөлс зогсвол зоос гээд манай улсад асар их боломж харагдаж байна ... яахав тамир үгүй ч гэлээ ...

Monday 11 August 2008

Tokyo love story

Хайр дурлалын кино юу юугүй л үзчихлээ, япон драма 1991 оных, Tokyo love story гээд. 90-ээд онд манайд ТВ-р гарч байсан байх, дуу нь хөөрхөн.
Тайрмал үстэй цовоо охин: “Канжи, Канжи” гээд нүдээрээ инээхээр нь дагаад инээмээр ...
Хайртай болно гэхээр мэдрэмжээ бодоод, жишээ нь гэдэс хавиар өвддөг ч юмуу, элэг зүрх огшдог ч юмуу нэг тиймэрхүүгээр өөрийгөө л янз янз болохыг мэдрээд, би дурлачиж, хайртай болчиж гээд биеэ гайхаад суугаад байх биш юм байна л даа. Хайртай хүнээ яг өөр шигээ мэдэрч ойлгодог байхаар барахгүй тэрний төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй юм шиг байна шд. Ээ гэгээн минь, би мэт бол юун тэгж биеэ гаргуунд гаргах вэ, надад аз жаргал авчрахгүй л юм бол хайрын бурхан гуай хол очиж хэвт дээ гэнэ шд. Ямар тунгалаг сэтгэл, өгөөмөр хайр гэхээрээ ийм байна? Нөгөө Канжи нь тэр их сэтгэлийг мэдээд уярах байлгүй дээ гэхээр үгүй шүү, муу хөлдүү төмс, эрэгтэй хүн эцсийн бүлэгт дурлалаа л дагадаг байх, эмэгтэй хүн шиг дасч бариад манарцан суудаггүй байхаа.

Кинон дээр бас Миками гээд ёстой хөөрхөн залуу гарнаа, нүд, уруул, шүд, үс ер нь бүх юм нь зохицолтой гэж жигтэйхэн, нүцгэн зогсоож байгаад зурах юмсан \кк тоглосын, арай л туранхай юм билээ\. Бас нэг даяргаатай эмэгтэй байна, худлаа үнэн нь бүү мэд нэг их нигүүсэл царайлсан сонгодог япон эмэгтэйн дүр, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тэр нэг хүүхэндээ ядаж байхад зэрэг зэрэг бундан наацгаачих юм, энэ эрчүүд их тэнэг ээ. ккк
Гол дүрийн сэргэлэн цоглог Рика хамгаас ихээр хайрласан Канжи-гаа өөрийн болгож чадаагүй ... гэхдээ \алив юманд үр дүн чухал ч гэлээ\ хайрлаж дурласан л бол цаг мөч бүрээ гамнан мэдэрч, бүх зүйлээ бүрэн зориулах учиртай, хэрэв ингэж чадсан бол ... эргээд харамсах шалтгаан үгүй.
Киногоо үзэж дуусаад сэтгэл хөдөлсөндөө гарч гүйгээд юу юугүй үсээ тайруулчихлаа. Ингээд Рика шиг урдуураа жижигхэн чёлктой тайрмал үстэй болсон. Одоо Канжитайгаа тааралдчихвал боллоо гсн. Рика шиг үстэй болсон ч Рика шиг хөөрхөн болсонгүй ээ, за яахав, Рика шиг сэтгэлтэй болж болох нь аз юм даа ... харин хөлдүү төмс шиг Канжи таарвал ч хэрэг алга аа, цагаан алчуур дээр “бай бай Канжи” гээд бичнэ, амархан шүү дээ.


Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...